Нийтлэгч:
westbam 
Огноо: 2012/1/28 11:47:45
Уншсан: 1247
Америкийн жүжигчин, кино зохиолч, найруулагч Sam Levinson-ы бичиж, найруулсан "Another Happy Day" хэмээх бараан сэдэвт инээдмийн, драм жанрын киног эрхэм үзэгч та бүхний амралтын өдөрт зориулан хүргэж байна. Өнгөрөгч 2011 оны 12-р сарын 8-ны өдөр нээлтээ хийж, дэлгэцнээ гарсан уг кино нь Канадын кино компани Phase 4 Films-ийн бүтээл болон цацагдсан бөгөөд Америкийн телевиз, кино, театрын жүжигчин Ellen Barkin, жүжигчин Kate Bosworth, Оскар, Эмми, Тонигийн шагналт жүжигчин Ellen Burstyn, жүжигчин Demi Moore нар тогложээ.
Нийтлэгч:
westbam 
Огноо: 2012/1/28 10:39:31
Уншсан: 5636
Анх "Витамин" нэртэй дуугаар уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан, Рок мангас нэрээрээ алдартай Мөнхсайханы охин, залуу дуучин Сонорын дээрх дууныхаа нэрээр нэрлэн гаргасан цомогт багтсан "Чи чадах уу?" хэмээх дуу клиптэй болсон байна. Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурч мэргэжлээр, дараа нь Отгонтэнгэр их сургуулийг орчуулагч, багшийн мэргэжлээр дүүргэсэн залуу, авьяаслаг бүсгүй энэ дуугаа Нисванис хамтлагийн дуучин Амгаатай хамтран дуулсан бөгөөд клипийг нь ХасMedia Entertainment-ын уран бүтээлчид хийжээ.
Нийтлэгч:
westbam 
Огноо: 2012/1/28 10:04:14
Уншсан: 5132
Ирэх 2-р сарын эхээр тоглолтоо хийх гээд тун завгүй байгаа дуучин BX залууст зөв байхыг уриалсан "Зөв бай" цомогтоо багтсан бас нэгэн дууг клипжүүлж, сонсогч фенүүддээ толилуулжээ. Түүний залуу дуучин Сонортой хамтран дуулсан "Don't Stop" хэмээх энэхүү дууны аяыг "Negun Beat" студийн продюссер, ая зохиогч Оки зохиосон бол дууны үгийг дуучин ВХ өөрөө бичсэн юм байна. Харин клипийг Монголын дуу хөгжмийн урлагийн олон төлөөлөгчдийн клипний ажил дээр хамтран ажилладаг Lizard студи бүтээжээ.

Нууц туршуул James Bond-ын жанрыг элэглэсэн хэлбэрийн Британий эйкшн, инээдэмт жанрын нэгэн кино 2011 оны 10-р сарын 21-ны өдөр олон улсын хэмжээнд албан ёсоор нээлтээ хийснийг эрхэм үзэгч та бүхэнд толилуулж байна. Mr. Bean хэмээн алдаршсан Английн алдарт инээдмийн жүжигчин Rowan Atkinson-ы тоглосон 2003 оны Johnny English киноны үргэлжлэл болон гарсан тус кино нь Universal Pictures-ын бүтээл бөгөөд, Английн кино найруулагч Oliver Parker найруулсан байна.
Нийтлэгч:
westbam 
Огноо: 2012/1/28 2:26:40
Уншсан: 6364
Өнөөгөөс яг хоёр жилийн өмнө Карибын орнуудын нэг Гайти улсын нийслэл Порт-ау-Принц хотоос баруун тийш 25 орчим км-ийн зайд 7.0 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон нь маш их гамшиг, сүйрлийг дагуулсан билээ. 2010 оны 1-р сарын 12-ны өдрийн мягмар гаригт болсон энэхүү хүчтэй газар хөдлөлтийн улмаас 316.000 хүний амь нас эрсдэж, хэдэн мянган байшин барилга, орон сууц сүйдэж үгүй болсон юм. Порт-ау-Принцэд олон мянган хүмүүс түр орогнож байснаас одоо 550.000 хүн байнгын оршин суугч нь болоод байгаа юм. Гайтид дэлхий дахин тусламжийн гараа сунгаж, 2 тэрбум доллар цугларчээ.